МИДАС ХОМК нь Монгол Улсын Компанийн тухай хууль тогтоомжийн дагуу 2006 онд Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 оноос Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэйгээр ажиллаж байна.

МИДАС ХОМК нь Монгол Улсын иргэн болох 2 хувьцаа эзэмшигчтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Компани нь 3 гишүүнтэй Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй.

Компанийн гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-ийн шийдвэрээр томилсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлдэг. Компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Хөрөнгө оруулалтын сангийн менежмент буюу гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино.

MIDAS ХОМК нь хөрөнгө оруулагчийн зорилгод нийцэхүйц түвшний өндөр өгөөжийг хүртээх, мэргэжлийн түвшний эрсдлийн удирдлага бүхий хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулж, удирдан ажиллах зорилготой.

Я. Дашдорж, ТУЗ-ын дарга

Хувьцааны эзэмшлийн хэмжээ: 84.5 хувь

Хуралдаанд оролцсон ирц: 100 хувь

Одоогийн ажил:

- MIDAS ХОМК, Гүйцэтгэх захирал

Ажлын Туршлага:

- EMI Partners, Партнер

Онцгой эрхтэй хөрөнгө оруулалтын зөвлөхөөр Австрали, Швецарь, Унгар, Сингапур зэрэг орнуудын компаниудтай хамтран ажиллаж байсан

- Wagner Asia Leasing, Ерөнхий захирал:

Компанийг үүсгэн байгуулан 300 сая долларын тоног төхөөрөмжийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэн санхүүгийн түрээсийн шилдэг компани болгон хөгжүүлсэн.

- Орхон Их Сургууль, Захирал:

Стратеги төлөвлөгөөг шинэчлэх, Үндэсний магадлан итгэмжлүүлэх ажлуудыг удирдсан

- Burkenroad Reports, Хөрөнгө оруулалтын шинжилгээний менежер:

- Roulston buyside research, Хөрөнгө Оруулалтын Судалгааны ажилтан:

Боловсрол:

- Roulston buyside research, Хөрөнгө Оруулалтын Судалгааны ажилтан:

- Тюлэнь Их Сургууль (Tulane University), Бизнесийн удирдлагын магистр;

- Вэбстэр Их Сургууль (Webster University), Бизнесийн удирдлагын бакалавр, Олон улсын харилцааны бакалавр

С. Пүрэв, ТУЗ-ын гишүүн

Хувьцааны эзэмшлийн хэмжээ: 16.5 хувь

Хуралдаанд оролцсон ирц: 100 хувь

Одоогийн ажил:

- Гангар Холдинг, Ерөнхийлөгч;

Ажлын Туршлага:

- Гааль, Татварын Ерөнхий Газар, Дарга:

2016 оноос НӨАТ-ын Е баримт системийг нэвтрүүлэх, НӨАТ-ын буцаан олголтыг эхлүүлэх, гааль, татварын байгууллагын ажлын уялдааг хангаж мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох зэрэг татварын шинэ системийг нэвтрүүлэх ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулж амжилттай нэвтрүүлсэн.

- Монгол Улсын Сангийн яам, Сангийн Дэд сайд

- Гангар Холдинг, Ерөнхий захирал, Ерөнхийлөгч

- Улсын төлөвлөгөөний комисс, Ахлах мэргэжилтэн, Газрын орлогч дарга

- Улсын төлөвлөгөөний комисс, Эрдэм шинжилгээний ажилтан

Боловсрол:

- МУИС, Аспирантур, Магистр

- МУП дээд сургууль, Барилгын инженер, эдийн засагч

Л. Мөнхтөр, ТУЗ-ын хараат бус гишүүн

Хувьцааны эзэмшлийн хэмжээ: 0 хувь

Хуралдаанд оролцсон ирц: 80 хувь

Одоогийн ажил:

- Алакрити ХХК, Ерөнхий менежер;

Ажлын Туршлага:

- Алакрити ХХК:

Бүтээгдэхүүний менежерээс эхлэн компанийн ашиг орлогыг 3 жилийн дотор 150 хувиар нэмэгдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, одоо компанийн Ерөнхий менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байна

- C-Con GmbH татвраын нягтлан бодогч

Боловсрол:

- Universitaet Wien, Бизнесийн удирдлага, Бакалавр